Эсрэг хүйстнээ "найрах" нууц

Энэ номыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны боловсролд зориуллаа. Эсрэг хүйстнээ “найрах” гэж байгаа ганц бие уншигч та болон хос хоёр энэ номыг уншсаны дараа харилцаагаа эрүүл, сонирхолтой, ойлгомжтой болгох алхамуудыг туршин хийж, зуршил болгон үлдсэн амьдралаа улам аз жаргалтай болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид эсрэг хүйстнийхээ ялгааны эх сурвалжийг ойлгосноор үл ойлголцолгүй, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгохоос гадна тэднийг удирдаж, тэднээс хүссэнээ авах болно. Уншигч танд амжилт бас аз жаргалыг хүсье. Та амар сайхандаа жаргах болтугай.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн харагдах байдлаараа бус оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ялгаатай. Гэтэл олон эрчүүд эмэгтэйчүүдтэй эрэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах гэнэ. Бүсгүйчүүл ч гэсэн эрчүүдээс эмэгтэй хүний гаргах зан ааш, хариу үйлдлийг хүлээнэ. Энэ нь эсрэг хүйстнүүдийн үл ойлголцлын гол эх үүсвэр болдог. Дотны хүнээ буруу ойлгосноор бид харьцаагаа өөрийн мэдэлгүй сүйтгэдэг. Эмэгтэйчүүд “Хариуцлагаас зайлсхийсэн өөдгүй амьтадын нэг шив дээ” гэж бодож байхад эрчүүд “Эрх чөлөөг минь хязгаарлаж, толгой дээр минь гарч сууж, намайг өөрчлөх гэсэн шулмуудын нэг байна” хэмээн буруугаар ойлгодог. Энэ номонд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлыг тайлбарласан байгаа. Тэрхүү ялгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, түүнд нь тохируулан “найрч” харьцаагүйгээс болж шинэхэн танилцсан залуус биесээ буруу ойлгож, таарч тохирох байсан хосууд хоёр тийш болж, эхнэр нөхрүүд салж сарнидаг. Гарчигны "найрах" гэдэг үгнээс зөвхөн шинэхэн хосуудад зориулсан ном байна гэж бүү бодоорой.

Дөнгөж танилцаад байгаа залуус эндээс эсрэг хүйстнийхээ талаар олон шинэ зүйлийг мэдэж, ирээдүйд гаргах алдаанаас зайлсхийнэ. Харин үерхэж буй хосууд найз залуу, бүсгүйдээ оноо авах цөөнгүй аргыг мэдэж, амьдралынх нь хань мөн болохоо батлан харуулж, гэр бүл болох замаа шулуун дардан болгоно. Бас бидний амьдралын хэв маяг жилээр биш сараар өөрчлөгдөж байгаа өнөө үед амьдралын ханиа хайж олох, түүнийгээ танихын тулд болзох арга барил, улмаар эхнэр нөхрөө сонгох шалгуураа хэрхэн өөрчлөх хэрэгтэйг хэлж өгнө. Аль эрт гэрлэсэн архаг хосууд нэгэн хэвийн, “уйтгарт” амьдралаа өөрчилж, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгож, эхнэртээ бас нөхөртөө баяр баясгалан, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэсээр байх аргыг энэ номноос олно. Заяаны ханийг тань заагаад өгөх ном гэж байхгүй. Харин энэ ном таныг зөв хүн рүү чиглүүлэх болно.

Уншигчийн сэтгэгдэл
Ундармаа
“Амьдралоги киноны маань зохиолчийн бичсэн ном. Эмэгтэй хүнд эр хүнийг, эрэгтэй хүнд бүсгүй хүний юу хүсдэгийг ойлгуулах гарын авлага. Хэрэгтэй мэдээллээр дүүрэн мөртлөө инээлгэсээр байгаад дуусдаг ном. Харж явдаг, болзож эхэлж байгаа, дурласан, хайрладаг, ханилсан хэнбугайд ч өгөх хөөрхөн бэлэн болно шүү”.
Зулцэцэг
“Эсрэг хүйсийн хүнтэй харилцана гэдэг нь насан туршийн суралцах боловсрол гэж би хувьдаа боддог юм. Энэ нь таны хэр царайлаг, ухаантай байхаас үл шалтгаалан хүн болгонд тулгардаг асуудал юм. Би хувьдаа 18 настайдаа энэ номыг олж уншсан даа азтайд өөрийгөө тооцдог юм. Учир юу гэвэл ямар ч туршлагагүй хашир охиныг хүчтэй унахаас хамгаалж чухамдаа хаана ч хэний ч хэлдэггүй тийм л үнэнийг хэлээд өгчихсөн юм. Өөрийн үнэ цэнийг үргэлж хадгалах ёстойг, өөрийгөө алдахгүйгээр хайр хүндэтгэл дунд амьдрах боломжтойг ухааруулсан юм. Уншиж үзээд, өөрийн туршлагаар баяжуулан амьдралаа аз жаргал, хайраар дүүргэхийг таны мэргэн ухаан зүтгэл мэднэ шүү. Бэлтгэл сайтай тал үргэлж ялдаг жамтай. Энэхүү номыг арга заль гэхээсээ илүү олдсон учралаа илүү сайхан, үнэ цэнэтэй болгох мэдлэг, боловсрол хөтөч гэж харах нь зүйтэй гэж би боддог юм”.
Өдрийн сонин
“Эсрэг хүйстнээ “найрах” нууц нь хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгоход танд зөвлөнө”.
Саранзаяа, 25 настай
“Энэ номыг уншаад найз залуутайгаа ямар харилцаатай байгаагаа ойлгосон. Өмнө нь үерхэлдээ жаахан сэтгэл дундуур байсан бол номыг унших явцад найз залуугаа бас түүнийг бас харилцаагаа улам их ойлгосон. Бас харилцаагаа хэрхэн цааш үргэлжлүүлэх олон тустай зөвлөгөөг унших тусам би найз залуугаа яагаад байгааг ойлгож, миний буруу байсныг, түүнтэй харилцахдаа ямар алдаа гаргаж байснаа ухаарч эхэлсэн. Номоо уншаад дуусахад миний салах тухай бодол замхарч, түүнийгээ тэвчээртэйгээр хүлээх, намайг хайрлах, халамжлах, надад өөрийгөө харуулах боломжийг олгохоор шийдсэн. Товчоор хэлвэл энэ ном эрэгтэй хүнийг өөрөөсөө өөр гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд их тусалсан. Бас хамгийн гол нь олж авсан мэдлэг маань бидний харилцааг цаашид сайжруулна гэдэгт итгэж байна”.
Амарсанаа, 33 настай, эрэгтэй, гэрлэсэн, 2 хүүхэдтэй
“Жишээнүүд нь амьдралд байдаг, үнэн мөртлөө, хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн нь уншаад баймаар сэтгэгдэл төрүүлж байсан. Хосуудын харилцааг сайжруулах зорилготой номны хувьд анхдагч хэдий ч тун сайн эхлэл болсон гэж би хэлнэ”.
Мөнхнаран, эрэгтэй, 33 настай, гэр бүл, хүүхэдтэй
“Ойлгоход хэцүү зүйл бичээгүй ч мэдээжийн юм бас бичээгүй байна билээ. Ер нь их хэрэгтэй, шинэ, өмнө нь бодож байгаагүй зүйлийг бодогдуулсан ном болсон байна”.
Золзаяа, 34 настай, гэр бүл, хүүхэдтэй
“Анх нүүрийг нь харчихаад хэдий сонирхолтой санагдсан ч гэр бүлтэй надад хэрэггүй ном байна гэж бодож байлаа. Харин уншсаны дараа үгүй юм байна гэдгээ ойлгосон. Уншсаныхаа дараа гэр бүлтэй найзууддаа авахыг зөвлөсөн шүү. Яагаад гэвэл тэдэнд ч гэсэн надтай ижил асуудал тулгардаг юм”.
Отгонзул, эмэгтэй, 28 настай, гэрлэж байгаагүй
“Би энэ номыг хоёр жилийн өмнө уншсан бол миний амьдрал одоогийнхоос арай өөр байх байсан болов уу. Мэдээж, эерэгээрээ л дээ”.
Даваадулам, 20 настай
“Энэ номыг уншаад мэдэхгүй олон асуултынхаа хариуг олсон. Бас “ингэдэг юм байхдаа” гэж бодохоор шинэ, сонирхолтой мэдээллүүд зөндөө байсан”.
Соёлмаа, 28 настай, гэр бүл, хүүхэдтэй
“Их гоё ном болсон байна. Уншсаны дараа яаж шийдэхээ мэдэхгүй байсан олон асуудлын гарцыг олсон. Тэр бүгдийг яаж зохицуулах талаар их сайн зөвлөсөн байгаа нь таалагдлаа. Туршиж үзэх юмнууд ч их байна. Залуу гэр бүлд тэр чигээрээ хэрэгтэй ном байна. Зөвхөн хосууд ч биш найз, нөхдөө ойлгоход ч хэрэгтэй юм байна билээ. Яахаа мэдэхгүй гайхаад байсан юмныхаа учрыг ч оллоо”.
Батбаяр, 34 настай
“Хүнтэй үерхэж үзээгүй эсвэл хайр дурлалд өнгөц ханддаг, “тэрэнгүйгээр амьдарч чадахгүй нь, миний хувьд ертөнций төгсгөл ирлээ” хэмээн гуньж гутран, нойргүй хонож, хоолноос гардаг насан дээрээ байгаа охид, хөвгүүдээ уншуулмаар ном байна. Тэдэнд үерхэх хүнээ зөв таньж мэдэхэд нь үнэхээр тус болох ном байна”.
Эрдэнэтуяа
“Миний бодлоор, энэ номыг ганц бие бас гэр бүлтэй хүмүүсийн аль аль нь уншаасай гэж зөвлөх байна. Яагаад гэвэл бидний мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг мэдлэгийг амьдралд ойрхон жишээн дээр, тун хөгжилтэйгээр тайлбарласан байгаа. Ялангуяа, хосууд хамтдаа унших хэрэгтэй. Учир нь эрчүүд бүхнийг мэддэг учир уншихгүй, дуусгахгүй байж мэднэ. Аливааг аль өнцөгөөс харахаас бүх зүйл шалтгаална. Уул нь хосын харилцааны асуудлууд тийм ч адармаатай биш шүү дээ”.
Очирдарь
Энэ номын агуулга яг үүнтэй уялдаатайг, уншиж суухад дараах бодлууд төрсөнөөр харуулж болно.
  1. Энэ номыг хамгийн эхлээд хүүгээ дунд сургуулиа төгсөх үед нь уншуулах юм шүү, заавал. (энэ тухайгаа ч хүүдээ хэлсэн, мань хүн зөвшөөрсөн, багыг нь том болохоор бас уншуулна)
  2. Ер нь энэ номын агуулгыг хүүхдүүдэд тохирсон энгийн, насанд нь тохирсон агуулгатай болгож, болдог бол дунд сургуулийн гэр бүлийн боловсролын кредит цаг болгож нэмж оруулмаар санагдсан. (Ер нь хүн сургуульд сурсан томъёонуудаар хоорондоо ярьж, гэр бүл болж, үр хүүхдээ хүмүүжүүлдэггүй, харин хүн хоорондоо зөв харилцаж, хүндэтгэлтэй хандаж амьдрал өрнөдөг, гэтэл Монголын боловсролын системд ийм агуулга түй ч байдаггүй нь өнөөдрийн нийгмийн эмгэнэлт төрх байдлыг үүсгэж байгаа гэж би боддог. Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнуудын дунд сургуулийн агуулга хөтөлбөрүүд ч үүнийг баталдаг)
  3. Гарчиг шигээ "шалиг, хөнгөн хийсвэр” агуулга энэ номонд огтоос байхгүй. Үнэндээ бол олны дунд хавтсыг нь харуулаад уншаад явахаас бага зэрэг ичмээр л дээ kkk
  4. Эсэргээрээ эр эм хүмүүсийн заавал мэдвэл зохих, аз жаргалтай, бат бөх амьдралын гарын авлага
  5. Олны дунд сайхан гэр бүл шиг харагддаг ч ойлголцохоо болиод, хүйтэн хөндий харилцаатай болоод удаж байгаа “хөрсөн” гэр бүлүүд, анх танилцсан хосууд, ганц бие найзууд, гэрлээгүй дүү нартаа нэгийг аваад бэлэглэчихмээр, за ер нь тэгээд бэлгийн бойжилт нь явагдаж эхэлсэн хүн бүр л унших хэрэгтэй санагдлаа даа.
  6. Унших зуураа үргэлж инээж байлаа. Учир нь номын зохиогч нь номонд хэрэглэсэн үг хэллэгээ их хөгжилтэй, давс хужирыг нь тааруулсан ёжтой, хоржоонтой бас бодууштайгаар сонгож бичсэн нь уншихад их сонирхолтой, хөнгөн мөртлөө бууж үлдэхүйц, мартахааргүй болгож өгсөн байна.
  7. Агуулгад орсон утгуудыг илэрхийлэх дэд гарчгууд өгсөн нь хэсэг бүрийг уншихын өмнөх хүлээлтийг бий болгож, эхнээсээ юуг өгүүлэх вэ? гэдгийг тодорхой болгож өгсөн нь номыг цаашид үргэлжлүүлэн уншаад баймаар сэтгэгдэл төрүүлж байна.
  8. Зөвхөн өөрт буюу миний өөрийн амьдралд туулсан түүхүүдтэй харьцуулж төрсөн сэтгэгдэл гэж бий. Гэхдээ тэр бол нууц, энд бичихгүй, бас хэн нэгэнд хэлэхгүй хэхэ.
Хандаа
“Валентины баярыг дахиад л ганцаараа өнгөрүүлж байгаа хүн байвал энэ номыг нэг уншаад үзээрэй. Номын зохиогчтой хөгжилтэй яриа өрнүүлэнгээ, хүн бүрийн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй тэр зүйлсийг сураад авах шиг болно. Хостой хэрхээ нэг л болж өгөхгүй байвал эрэгтэй, эмэгтэй хүний талаарх ойлголт, харилцааны нюансуудыг дахин нэг сөхөөд үзэхэд гэмгүй. Ерөөсөө энэ номоор өөртөө эсвэл супер хэрнээ сингл яваад байдаг найздаа бэлэг барьчих. Сүүлийн хэдэн жилийн турш Монгол зохиолчийн бичсэн ийм хурц, хошин шогийн мэдрэмжтэй, яг голыг нь олсон, судалгаанд тулгуурласан зөвлөгөө, танин мэдэхүйн ном уншаагүй юм байна. Зохиогчид дахин талархал илэрхийлж, цаашдын бүтээл туурвилд нь амжилт хүсье”.